Үйлчилгээний тухай

Гар утас болон интернэтээс дотны хүмүүстээ төрөл бүрийн ая дууны мэндчилгээг илгээх үйлчилгээ юм. Та бидний бэлтгэсэн дуунуудаас сонгож, хайртай дотны хүмүүсийнхээ тэмдэглэлт баяраар нь болон бусад өдрүүдэд дуут мэндчилгээ илгээх боломжтой.

Үйлчилгээний давуу тал

  • Мобикомын дурын хэрэглэгчид хоорондоо ашиглах боломжтой.
  • Интернэтээс нэгэн зэрэг олон хүнд явуулах боломжтой.
  • Мессежээр болон 441 дугаарт залган илгээх боломжтой.
  • Өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ илгээх, оршил хийх боломжтой.
  • Мэндчилгээг хүлээн авагч ҮНЭГҮЙ сонсоно.

Үйлчилгээг хэрэглэх заавар

  1. Та хэн нэгэнд дуут хэлбэрээр мэндчилгээ илгээхийг хүсвэл 441 дугаарт залгаж өөрийн дуу хоолойгоор болон бидний бэлдсэн мэндчилгээнүүдээс сонгож илгээх боломжтой
  2. Гар утаснаасаа мэндчилгээ илгээхийн тулд хүлээн авагчийн дугаарыг бичээд зай авч мэндчилгээний кодын хамт 434 дугаарт мессэжээр илгээнэ.
  3. Хэрэв та вэбээс мэндчилгээ илгээх бол тухайн мэндчилгээний харалдаах Илгээх товчин дээр дарж мэндчилгээгээ Мобикомын 5 хүртэлх хэрэглэгчид нэгэн зэрэг явуулах боломжтой.

Үйлчилгээний үнэ тариф

Нөхцөл Дараа төлбөрт үйлчилгээ Урьдчилсан төлбөрт үйлчилгээ
441 дугаарт залгах Сүлжээн дэх ярианы тариф + 200 төг Сүлжээн дэх ярианы тариф + 210 нэгж
434 дугаарт мессэж илгээх Сүлжээн дэх мессэжний тариф + 300 төг Сүлжээн дэх мессэжний тариф + 320 нэгж
Вэбээс мэндчилгээ илгээх 300 төг 320 нэгж