Үйлчилгээний тухай

Аливаа баяр ёслол тэмдэглэлт өдрүүдийн үеэр хамгийн их хэрэглэгддэг үг хэллэг, шүлэг, мөртүүдийг тусгайлан уншиж бэлтгэсэн дуут хэлбэрийн мэндчилгээг дотны хүмүүстээ гар утаснаасаа болон интернэтээс илгээх үйлчилгээ.

Үйлчилгээний давуу тал

  • Мобикомын дурын хэрэглэгчид хоорондоо ашиглах боломжтой.
  • Интернэтээс нэгэн зэрэг олон хүнд явуулах боломжтой.
  • Мессежээр болон 434 дугаарт залган илгээх боломжтой.
  • Өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ илгээх, оршил хийх боломжтой.
  • Мэндчилгээг хүлээн авагч ҮНЭГҮЙ сонсоно.

Үйлчилгээг хэрэглэх заавар

  1. Та хэн нэгэнд дуут хэлбэрээр мэндчилгээ илгээхийг хүсвэл 434 дугаарт залгаж өөрийн дуу хоолойгоор болон бидний бэлдсэн мэндчилгээнүүдээс сонгож илгээх боломжтой.
  2. Гар утаснаасаа мэндчилгээ илгээхийн тулд хүлээн авагчийн дугаарыг бичээд зай авч мэндчилгээний кодын хамт 434 дугаарт мессэжээр илгээнэ.
  3. Хэрэв та вэбээс мэндчилгээ илгээх бол тухайн мэндчилгээний харалдаах Илгээх товчин дээр дарж мэндчилгээгээ Мобикомын 5 хүртэлх хэрэглэгчид нэгэн зэрэг явуулах боломжтой.

Үйлчилгээний үнэ тариф

Нөхцөл Дараа төлбөрт үйлчилгээ Урьдчилсан төлбөрт үйлчилгээ
434 дугаарт залгах Сүлжээн дэх ярианы тариф + 80 төг Сүлжээн дэх ярианы тариф + 80 нэгж
434 дугаарт мессэж илгээх Сүлжээн дэх мессэжний тариф + 140 төг Сүлжээн дэх мессэжний тариф + 150 нэгж
Вэбээс мэндчилгээ илгээх 140 төг 150 нэгж